Бидний тухай
Манай Компани эвдэрсэн газрын хөрсийг бэхжүүлж, хөрсний үржил шимийг
эргүүлэн сэргээх, тухайн газрыг ургамалжуулах, таримал ой, аж ахуйн бүсийг
бий болгох, хүний амьдарч ажиллах таатай орчныг бүрдүүлэх зэрэг биологийн
нөхөн сэргээлтийн үйлчилгээг үзүүлдэг.
Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулсан цагаасаа эхлэн байгаль орчноо хайрлан хамгаалах, ашиглалт явуулсан талбайгаа унаган төрхөнд нь ойртуулан нөхөн сэргээлтийн ажлыг хийхийг чухалчилан үзэж үйл ажиллагааныхаа салшгүй хэсэг болгон ирлээ.
Бид байгаль орчинд сөрөг нөлөө хамгийн бага байх сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглах, нөхөн сэргээх бодлогын уялдааг сайжруулж, экологийн баримжаатай бодлогыг хэрэгжүүлэн ажилладаг.